Булган аймаг
  Байгуулагдсан  1938                                           
  Аймгийн төв  Булган
  УБ → Булган 318 км зайтай                              
  Газар нутаг  48,700 км²
  Хүн ам
         • Нийт (2000) 61,776
         • Нягтшил  1.27/км²
  Утасны код  +976 (0)134     Машины код  БУ-

Эртний түүх
Булган аймгийн нутаг дэвсгэр бол нэн эртнээс монгол туургатны өлгий нутаг байсан нь археологийн олдвор, баримтаар батлагддаг. Тухайлбал монголын анхны төрт улс болох Хүннү, болон Нирун, Сяньби, Түрэг, Уйгарын хаант улс, Кидан, Киргиз зэрэг улсууд оршин тогтнож байсны ул мөр хөшөө дурсгал олон байдаг. 12-13-р зууны үеийн Мэргэд, Хэрэйд зэрэг овог аймаг, Чингисийн нэр хаягтай газар нутаг, уул ус цөөнгүй бий.

БНМАУ-ын үе

Аймгийн нутаг дэвсгэр нь Манжийн ноёрхлын үе болон Богд хаант Монгол улсын үед Түшээт хан аймагт, Ардын засгийн эхний жилүүдэд Богд хан уулын аймагт харьяалагдаж байлаа.
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Сайд нарын зөвлөлийн 1937 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 33 дугаар тогтоолоор Булган аймаг байгуулах тухай шийдвэр гарч энэ дагуу 1938 оны 1 сарын 15-ны өдөр аймгийн яамны хурал хуралдаж Булган аймгийг 15 сум, 128 баг, 10360 өрх, 43500 хүн ам, 1.1 сая мал, 42.2 мянган ам дөрвөлжин километр нутагтайгаар байгуулжээ.

Газар зүй
Булган аймаг нь манай орны төв хэсэгт Орхон Сэлэнгийн сав газарт орших бөгөөд нутагт нь Булганхан, Бүрэгхангай, Дулаанхан, Бүтээл, Хантай зэрэг ой хөвчит уул нурууд бий.
Нутгийн хойд захаар эртний төрмөлийн эриний боржин чулуу өмнө хэсгийн үлэмж талбайд дунд ба эртний төрмөлийн эриний хурдас дунд хэсгээр нь дээд пермийн ба триас юрийн галавын бялхмал чулуулаг, мөн дөрөвдөгч эриний хүрмэн чулуу их тархжээ, Дөрөвдөгч галавын үед оргилж байсан Уран тогоо, Тулга, Бүрхээр, Жалавч зэрэг унтарсан галт уулыг нь дархлан хамгаалж байна. 1967 онд Могод сумын нутагт газар хөдөлж газар хагарч язарсан нь энэ хавийн нутгийн гадаргын хэпбэр бүрэн тогтоогүй байгаагийн гэрч юм. Булган аймгийн нутагт чулуун нүүрс, барилгын материалын баялаг бий.
Булган аймгийн нутагт Сэлэнгэ, Орхон,Хануй зэрэг том голууд урсах бөгөөд Харгал, Хунт, Айрхан зэрэг нуурууд бий. Хульж, Хунт, Хануйн, Асгатын зэрэг рашаан бий, Эгийн гол дээр УЦС барих аж. Аймгийн нутгийн урд хэсгээр хээрийн хүрэн хөрс, хойд хэсгээр ойн хар шороон ба уулын, тайгын хөрс тархжээ. Аймгийн нутгийн өмнөд хэсгээр хээрийм ургамал, хойд хэсгээр ой хөвч ой тархжээ. Ан амьтан элбэггэй.

Сум
Аймгийн төвөөс сумд хүртлэх зай /км/
1. Булган сум   
2. Баян-Агт сум                 150
3. Баяннуур сум                176
4. Бугат сум                        52
5. Бүрэгхангай сум           80
6. Гурванбулаг сум          140
7. Дашинчилэн сум         146
8. Могод сум                     131
9. Орхон сум                      22
10. Рашаант сум   
11. Сайхан сум                101
12. Сэлэнгэ сум               131
13. Тэшиг сум                   246
14. Хангал сум                 113
15. Хишиг-Өндөр сум     68
16. Хутаг-Өндөр сум       143



Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
 
Хэрэглэгчийн булан
 
Нэвтрэх нэр:
Нууц үг:
 
Бүртгүүлэх | Нууц үг сэргээх
2008-2010 © Batbolomj Co.LTD. All rights reserved.